Шууд Chart

 “Лир ван” сонгодог жүжиг Зүүн бүсийн театрын шилдэг бүтээлээр шалгарав

2018-11-13 10:49:48

Ардын жүжигчин, төрийн шагналт, эрдэмтэн зохиолч, найруулагч Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбоотой Засгийн газрын “Ой тэмдэглэх тухай” тогтоолыг үндэслэн БСШУСЯ, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран Соёл урлагийг дэмжих сангийн санхүүжилтээр Орон нутгийн театрын бүсчилсэн “Шилдэг бүтээл-2018” улсын YIII үзлэгт уралдааны Зүүн бүсийн шалгаруулалтыг энэ сарын 5-8-нд Дорноговь аймгийн Сайншандад зохион байгууллаа.

Эл уралдаанд Дорноговь, Дундговь, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар аймгийн Хөгжимт болон драмын театрын 120 гаруй уран бүтээлч оролцон хүч ухаанаа уралдууллаа. Уралдааны үеэр Дорноговь аймгийн Саран Хөхөө театрт Монголын театрын музейгээс Э.Оюуны амьдрал уран бүтээлийн үзэсгэлэнг гаргаж уран бүтээлчид болон үзэгчдэд толилууллаа.

 “Шилдэг бүтээл-2018” Зүүн бүсийн уралдаанд “Саранхөхөө” театрын уран бүтээлчид У.Шекспирийн “Лир ван”, Өмнөговь аймгийн хөгжимт жүжгийн театр Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу”, Дундговь аймгийн Төв Халхын дуулалт жүжгийн театр Э.Оюуны “Ууган хүү”, Дорнод аймгийн Алтангадас одонт хөгжимт драмын театр Э.Оюуны “Хайр”, Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театр Софоклын “Эдип хаан” сонгодог драмын жүжгээр өрсөлдсөн.

Ийн уралдааны дүн гарч шилдгүүд тодроход,

Шилдэг найруулагч:

-Тэргүүн байр - Дорноговь аймгийн “Саранхөхөө” театр - “ У.Шекспир “Лир ван” сонгодог жүжиг найруулагч Н.Пүрэвдорж

-Дэд байр, Дундговь аймгийн ТХДЖТ - А.Вампилов “Ууган хүү” жүжиг найруулагч С.Ариунбямба

Шилдэг тайзны зураач:

- Тэргүүн байр Дундговь аймгийн ТХДЖТ - А.Вампилов “Ууган хүү” жүжиг зураач Ю.Дамдин

-Дэд байр - Өмнөговь аймгийн ХДТ – Ч.Лодойдамба “Гарын таван хуруу” жүжиг зураач Я.Санжаасүрэн

Шилдэг хөгжмийн зохиолч:

-Тэргүүн байр - Дорнод аймгийн ХДТ – Э.Оюун “Хайр” жүжиг Ө.Ариунбаатар

-Дэд байр - Өмнөговь аймгийн ХДТ – Ч.Лодойдамба “Гарын таван хуруу” жүжиг Д.Балганцэрэн

Шилдэг эрэгтэй гол дүр:

-Тэргүүн байр - Дорноговь аймгийн “Саранхөхөө” театр - “ У.Шекспир “Лир ван” сонгодог жүжиг Эдмонд –ийн дүрээр жүжигчин Б.Даваахүү

-Дэд байр - Дундговь аймгийн ТХДЖТ - А.Вампилов “Ууган хүү” жүжиг Сарафановын дүрээр жүжигчин н.Бямбасүрэн

Шилдэг эмэгтэй гол дүр:

- Тэргүүн байр - Дорнод аймгийн ХДТ – Э.Оюун “Хайр” жүжиг Урнаагийн дүрээр жүжигчин Т.Халиунсор

- Дэд байр - Дорноговь аймгийн “Саранхөхөө” театр - “ У.Шекспир “Лир ван” сонгодог жүжиг Генерилья–ийн дүрээр жүжигчин Ч.Одондэмбэрэл

Шилдэг эрэгтэй туслах дүр:

-Тэргүүн байр - Дорноговь аймгийн “Саранхөхөө” театр - “ У.Шекспир “Лир ван” сонгодог жүжиг Салбадай–ийн дүрээр жүжигчин А.Баярсайхан

-Дэд байр Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театр - Софокл “Эдип” жүжгийн Хоньчны дүрээр жүжигчин Б.Сандагсүрэн

Шилдэг эмэгтэй туслах дүр:

Дорноговь аймгийн “Саранхөхөө” театр - “ У.Шекспир “Лир ван” сонгодог жүжиг Регана–ийн дүрээр жүжигчин Э.Золзаяа

“Шилдэг бүтээл-2018” улсын YIII үзлэгт уралдааны Зүүн бүсийн шалгаруулалтын Гранпри шагналыг Дорноговь аймгийн “Саранхөхөө театр” У.Шекспирийн “Лир ван” жүжгээр хүртлээ.

Сонирхуулахад, Орон нутгийн театрын бүсчилсэн “Шилдэг бүтээл-2018” үзлэгт уралдаан гурван бүсэд зохион байгуулагдаж, нийт 17 аймгийн 300 шахам уран бүтээлч оролцжээ.



































Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

 “Лир ван” сонгодог жүжиг Зүүн бүсийн театрын шилдэг бүтээлээр шалгарав  
Үзсэн: 1853 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй