
Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын алба хаагч нарт иргэдээс талархал хүргүүлжээ. Тухайлбал, Сүхбаатар аймгийн иргэн Б–ээс гээгдүүлсэн эд зүйлсийг нь мэргэжлийн ур чадвар гарган түргэн шуурхай олж өгсөн Хэнтий аймгийн цагдаагийн газрын алба хаагч нарт талархал илэрхийлжээ.
Мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын тавдугаар багийн иргэн Э хулгайд алдсан эд зүйл, бэлэн мөнгийг нь яаралтай арга хэмжээ авч олж илрүүлж өгсөн тус цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Энхбатад, Баянхутаг сумын иргэн О гар утас, цүнх бусад эд зүйлсээ алдахад гэмт этгээдийг шуурхай тогтоон хохиролгүй болгож өгсөн цагдаагийн ахлах дэслэгч н.Барсболд нарт талархал хүргүүлжээ.
Хулгайд алдсан эд зүйл, бэлэн мөнгийг шуурхай олжээ | ||
Үзсэн: 633 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.