Шууд Chart

Ази Номхон далайн улсууд чөлөөт худалдааны асуудлаар гэрээ байгуулахаас татгалзлаа

2018-11-13 13:22:33

Япон, Хятад, Энэтхэг тэргүүтэй Ази Номхон далайн 16 улсын сайд нар даваа гарагт Сингапурт хуралдаж, бүсийн чөлөөт худалдааны асуудлаар хэлэлцсэн. Хуралд оролцогчид оны сүүлч гэхэд “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэл” нэртэй гэрээ байгуулахаар төлөвлөж энэ хурлыг хийсэн ч, татвар зэрэг зарим сэдвээр ялгаатай ойлголтоо арилгаж, нэгдсэн нэг дүгнэлтэд хүрч чадаагүй байна.

Тодруулбал, Энэтхэг улсын хувьд Хятадын бараа бүтээгдэхүүний давамгайлал бий болно гэж болгоомжлон, татваргүй бараа бүтээгдэхүүний хувь хэмжээг өсгөхөөс болгоомжилсоор байна.

Энэ тухай Японы худалдааны яамны эх сурвалж “Талууд чөлөөт худалдааны гэрээгээ ирэх оны сүүлч гэхэд байгуулахыг чармайна” гэсэн байна. Ази Номхон далайн улсуудын сайд нар энэ талаар өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэж буй аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дотоодын зах зээлээ хамгаалсан бодлого хэрэгжүүлж эхэлснээр дэлхийн бусад улс орнуудын удирдагчид энэ чиглэлд тохиролцоонд хүрч нэгдэж ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлцгээх болсон юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Ази Номхон далайн улсууд чөлөөт худалдааны асуудлаар гэрээ байгуулахаас татгалзлаа  
Үзсэн: 1147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй