
Шри Ланкийн улс төрийн маргаантай байдал үргэлжилж байна. Тус улсын гол намууд, Ерөнхийлөгч Майтрипала Сирисенагийн шийдвэрийг хууль бус гэж зарлахыг Дээд шүүхээс хүссэн байна.
Шри Ланкийн гурван гол нам багтсан улс төрийн хүчнүүд шүүхэд хүсэлт гаргажээ. Учир нь Ерөнхийлөгч Майтрипала Сирисена өнгөрөгч баасан гарагт парламентаа татан буулгаж, ирэх нэгдүгээр сарын 5-нд ээлжит бус сонгууль зарласан юм.
Шри Ланкийн улс төрийн энэ зөрчил маргаан Хятадын талыг баримтлагчид болоод Энэтхэгийг дэмжигч улс төрчдийн зөрчлөөс үүдэлтэй гэж харагдаж байна. Ерөнхийлөгч Сирисена 2015 онд ажлаа авахдаа Энэтхэгийн талыг дэмжигч хүнийг Ерөнхий сайдаар томилсон байдаг.
Гэвч өнгөрөгч аравдугаар сард Ерөнхий сайд Ранил Викрамасингхег халж оронд нь Хятадыг дагагч улстөрч, Шри Ланкийн Ерөнхийлөгч асан Махинда Раджапааксаг Ерөнхий сайд болгосон юм.
Гэнэтийн энэ шийдвэр улс төрийн бодлогын зөрүүтэй холбоотой гэж шинжээчид хэлж байна. Аравдугаар сарын сүүлчээр Ерөнхий сайд асан Ранил Викрамасингхег суудлаас нь хүчээр буулгасныг эсэргүүцэн жагсаал цуглаан хийсэн.
Энд түүнийг дэмждэг 10 мянга гаруй хүн цугласан гэсэн мэдээлэл байдаг. Харин Викрамасиингхе өөрийг нь буулгасан явдал нь Үндсэн хууль зөрчсөн тул одоо ч Шри Ланкийн Ерөнхий сайд хэвээр байна гэж байгаа юм.
Шри Ланкийн улс төрийн маргаантай байдал үргэлжилж байна | ||
Үзсэн: 605 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.