
Жил бүрийн арваннэгдүгээр сард БНХАУ-д зохиогддог “Xingqiu Cup” олон улсын тэмцээн уламжлал ёсоор Жэжянь мужийн Лишуй хотноо болж өндөрлөлөө. Зургаа дахь жилдээ зохиогдсон тус тэмцээнд 106 даамчин өрсөлдсөнөөс Монгол Улсаас гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг тэргүүтэй долоон тамирчин оролцов.
Тус тэмцээнд Швейцарь системээр есөн өрөг тоглож, эрэгтэйчүүдийн ангилалд ОУИМ Д.Эрдэнэбилэг 12 оноогоор долоодугаар байр, ДДХМ Д.Ганболд 10 оноогоор 19 дүгээр байрт, эмэгтэйчүүдийн ангилалд спортын мастер Б.Мишээл 11 оноогоор 11, ДДХМ Б.Мөнхжин 9 оноогоор 22, ДДХДМ Д.Одонтуяа зургаан оноогоор 39, 14 хүртэлх насны охидын ангилалд ДДХМ Э.Хүслэн 10 оноогоор дэд байр, хөвгүүдийн ангилалд спортын мастер Б.Баярманлай 9 оноогоор есдүгээр байрт шалгарсан байна.
Даамчид “Xingqiu Cup” тэмцээнд амжилттай оролцлоо | ||
Үзсэн: 861 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.