Шууд Chart

Даамын чансааны оноо олгох тэмцээн болно

2018-11-13 14:32:13

Монголын даамын холбоо, "Алтан хүү" клубтэй хамтран зохион байгуулдаг чансааны оноо олгох цувралын энэ оны найм дахь тэмцээн ирэх ням гаригт буюу энэ сарын 18-ны өдөр Техник технологийн дээд сургууль дээр түргэн тоглолт (рапид)-ын төрлөөр болно. Тус тэмцээнд даамчид Швейцарь системээр есөн өрөг тоглох бөгөөд цагийн хяналт нэг талдаа 15 мин, нүүдэл бүрт таван секундийн бонустай.

Чансааны оноо олгох найм дахь цуврал тэмцээний бүртгэл тухайн өдрийн 9:30-11:00 цагийн хооронд тэмцээн болох байранд явагдаж, үргэлжлээд тэмцээн шууд эхлэх аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Даамын чансааны оноо олгох тэмцээн болно  
Үзсэн: 822 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй