Шууд Chart

“Марвел”-ын супер баатрууд “аав”-ыгаа алдлаа

2018-11-13 15:15:48

“Хүн аалз”, “Төмөр хүн”, “Халк”, “Ахмад Америк” тэргүүтэй супер баатрыг дэлхийд танилцуулсан комик номын зохиолч Стэн Ли 95 насандаа таалал төгслөө. Тэрбээр сүүлийн жилүүдэд уушгины хатгаа өвчний улмаас шаналж байсан бөгөөд өнгөрсөн даваа гарагийн өглөө Лос Анжелес хотын эмнэлэгт нас барсан гэнэ.

Стэн Ли 39 насандаа буюу 1961 он оноос зурж эхэлсэн бөгөөд, “Марвел”-ын супер баатруудаас гадна “Икс хүмүүс” комик номыг бүтээж байсан юм. Мөн тэрбээр “Марвел”-ын супер баатартай бүх л кинонд туслах дүрд тоглосон.

Стэн Лиг нас барсан мэдээг сонссон “Марвел”-ын сая сая фанат түүний гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсээр байна.





























Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Марвел”-ын супер баатрууд “аав”-ыгаа алдлаа  
Үзсэн: 911 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй