
Өмнөд Хятадын тэнгисийн ёс зүйн дүрмийн талаар ойрын гурван жилдээ багтан зөвшилцөлд хүрнэ гэж БНХАУ найдаж байна. Хятадын Төрийн зөвлөлийн дарга Ли Көцян энэ тухай “Өмнөд Хятадын тэнгисийн ёс зүйн дүрмээр Бээжин ирэх гурван жилдээ багтан Зүүн Өмнөд Азийн улсуудтай зөвшилцөлд хүрнэ гэж найдаж байна. Энэ гэрээ нь тус бүсийн улс орнуудын чөлөөт худалдааг бэхжүүлж дэмжих юм” гэж хэлсэн байна.
Мөн АНУ-тай харилцан итгэлцэлд тулгуурлан худалдааны зөрчил маргааныг шийдвэрлэх гэрээ хэлцэлд хүрнэ гэж төлөвлөж байгаагаа Хятадын сайд Зүүн Өмнөд Азийн улс орнуудын уулзалтад оролцохоор Сингапурт очоод байхдаа хэлсэн байна.
Зүүн Өмнөд Азийн улс орнуудын холбоо өнгөрөгч наймдугаар сард хуралдахдаа Өмнөд Хятадын тэнгисийн ёс зүйн дүрмийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр тохиролцсон байдаг. Энэ бүс дэх зөрчил маргааныг даамжруулахгүйн тулд дээр дурдсан дүрмийг боловсруулахаар хэлэлцэж байгаа юм.
Өнгөрөгч долоо хоногт АНУ-ын Төрийн департамент, Батлан хамгаалах яамнаас Хятадын талд хандан Өмнөд Хятадын тэнгист цэргийн үйл ажиллагаа явуулахгүй байхыг сануулж, “Америкийн байлдааны онгоц маргаантай арлуудад хэт ойрхон өнгөрөх болсон нь Бээжингээс шалтгаалж байгаа” гэсэн байна.
Үүнээс гадна Хятадын Төрийн зөвлөлийн дарга Ли Көцян Зүүн Өмнөд Азийн бүсийн эдийн засгийн иж бүрэн түншлэл гэрээг 2019 ондоо эцэслэнэ гэсэн хүлээлттэй байгаагаа хэлсэн байна.
Өмнөд Хятадын тэнгисийн ёс зүйн дүрмийн талаар ойрын 3 жилдээ багтан зөвшилцөлд хүрнэ гэж найдаж байна | ||
Үзсэн: 1142 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.