
АНУ-ын Калифорни мужийн хойд хэсгийг хамарсан түймэрт амиа алдсан хүний тоо 44 болж нэмэгдлээ. Сүүлд 13 хүний цогцос олджээ. Өөр 200 гаруй мөн сураггүй байгаа юм.
Сан-Франциско хотоос хойш 300-гаад км-т байдаг Парадайс хот, Лос-Анжелесийн ойролцоох Вентура тосгон зэрэг хэд хэдэн газарт пүрэв гарагаас эхлэн хэд хэдэн түймэр шатаж байгаа юм.
Вентура тосгоны ойролцоох гал түймэр хүчтэй салхины улмаас улам их газар авч, 37 мянга талбайг хамарсныг гал сөнөөгчид хэлж байна. Лос-Анжелес хот орчим, түүний дотор тансаг зэрэглэлийн Малибу хорооллоос 200 мянга гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байна.
Тэр орчимд 370 гаруй байшин барилга үнс нурам болсон бол өөр 57 мянга гаруй байшин аюулд ойрхон байгаа мэдээ ирж байна. Түймэртэй байгаа Калифорнийн өмнө зүгийн нутгуудад өчигдөр салхины хүч дахин нэмэгдсэнээс Вентура болон өөр хэд хэдэн газарт түймрийн шинэ голомтууд үүсчээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түймэртэй бүс нутгуудад өнөөдрөөс "Онц байдлын дэглэм" зарлаж байгаагаа мэдэгдээд байна.
Түймэрт амиа алдсан хүний тоо 44 болж нэмэгдлээ | ||
Үзсэн: 565 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.