Шууд Chart

Хар тамхитай тэмцэх газрынхан оргон зайлсан этгээдийг баривчлав

2018-11-13 16:47:22

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид эрэн сурвалжлагдаж байсан Ц.Баяраа гэгчийг энэ сарын 7-ны өдөр баривчиллаа.

Уг этгээд нь бусадтай бүлэглэн 2017 оны долоодугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд мансууруулах, сэтгэцэд нөлөөт мөс /ice/ гэх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэрэг үйлджээ. Тэрбээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оргон зайлсныг цагдаагийн алба хаагчид баривчлав.

Ц.Баяраа нь баривчлагдах үедээ мансуурсан байсан бөгөөд гэрт нь нэгжлэг хийх үед мансууруулах төрлийн бодис хэрэглэхдээ ашигладаг эд зүйлс олдсон байна.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хар тамхитай тэмцэх газрынхан оргон зайлсан этгээдийг баривчлав  
Үзсэн: 863 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй