Шууд Chart

Няцаалт

2018-11-14 06:39:02

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийг өмөөрч хаацайлсан байр суурь огт илэрхийлж байгаагүй болно. Ерөнхий сайдаас Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан болон Засгийн газрын бусад сангийн зарцуулалтыг шалгах үүргийг Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаан дээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт өгсөний дагуу шалгалтыг явуулж байна. 

Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаан дээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай нэр холбогдсон гишүүд хууль зөрчсөн эсэх асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа бодит байдлыг зориуд мушгин гуйвуулж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдээ хамгаалж байна гэж мэдэгдсэнийг албан ёсоор няцааж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр


Няцаалт  
Үзсэн: 1110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.191.xxx] 2018-11-15 20:29
Харамсаад байх юу байна,шүүмжлэл сонсож сураагүй хэдэн жил хашгачсан амьтан,тэрний байгаа байдал зан чанар хүмүүжил нь л тэр байхгүй юу?олон түмэн хэн нь хэн бэ? гэдгийг ялгаж салгаж байгаа.
ard [43.228.130.xxx] 2018-11-15 14:23
zuv l helsen bainshde teriig chine hurelsuh togtoodgiin bish ter shalgdag gazaruud n togtoon shuu de hayan gej nuhur mash buruu yarisan bulgiin darga bol ter namiin erunhiilugch gesen ug shu de ev eiiig hicheedeg hun mun tuunii demjih bichguud neteer il bolson ovoo bosgoogui baihad shaazgai uund suuhav de mun namiin darga zasgiin terguuniihee umnuus amaa medej yarih n namiin uzel barimtlalatai haygt holbootoi sanaj yavagtun namiin gishuud alich nam mun adil hun ahtai deeel zahtai gej ugiig bid tursun tsagaasaabarimtalj aavaasa eejeese ug sonsoj irsen mongol uls shu
Зочин [178.165.129.xxx] 2018-11-15 03:08
Эв зүйгээ олоод улс орноо тогтвортой байлгаач дээ.1намын нөхдүүд ингэж болохгүй шүү дээ эвтэй байвал танаа нам хүчтэй шүү дээ
Зочин [77.119.131.xxx] 2018-11-15 00:15
Сайн боловсон хүчнээ МАН алдлаадаа Хаянхярваа бол ажлаа мэддэг туршлагтай мэдлэгтэй хүн байсан юм даа Их л харамсалтай юм даа

Бидэнтэй нэгдээрэй