Шууд Chart

Их Британи, Европын Холбоо "Брексит"-ийн гэрээний төслийг хэлэлцэн тохиролцлоо

2018-11-14 10:40:22

Их Британи, Европын Холбоо "Брексит"-ийн гэрээний төслийг хэлэлцэн тохиролцлоо. Энэ тухай Британийн Засгийн газрын нэгэн эх сурвалж “Гэрээг албаныхан техникийн түвшинд хүлээн зөвшөөрч санал нэгдсэн” гэж хэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Тереза Мэй өнөөдөр Засгийн газраа хуралдуулж, гэрээг дэмжүүлэх төлөвлөгөөтэй байна. Гэхдээ сайд нар бүгд үүнийг дэмжих эсэх нь тодорхойгүй байна гэж зарим хэвлэлд бичсэн байна.

Мягмар гарагт Тереза Мэй Европын Холбоотой тохиролцоонд хүрснийхээ дараа танхимын гишүүдтэйгээ нэг бүрчлэн уулзжээ. Эх сурвалжийн мэдээллээр  гэрээний төслийн гол хэсгүүдтэй сайд нар танилцахыг зөвшөөрөх боловч авч явж үзэх боломжгүй байна.

Гэрээний төсөлд Умард Ирландад хилийн шинэ шалган нэвтрүүлэх цэг байгуулахгүй байхаар тусгасан гэж "BBC" мэдээлж байна. Энэ асуудал Брекситийн гэрээний гол анхаарал татсан сэдвүүдийн нэг байсан юм. Харин бусад тохиролцооны талаар нарийн мэдээлэл алга байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Их Британи, Европын Холбоо "Брексит"-ийн гэрээний төслийг хэлэлцэн тохиролцлоо   
Үзсэн: 432 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй