Шууд Chart

Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжийг Жамаль Хашоггийн аллагад холбоотой байж болзошгүй гэв

2018-11-14 12:58:46

Сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөх үед хийгдсэн дуу бичлэг Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжийг энэ аллагад холбоотой байж болзошгүйг илтгэж байгаа талаар Америкийн томоохон сонинд мэдээллээ.

“Нью-Йорк таймс” сонинд гарсан энэ нийтлэлээс үзвэл аллага болох үед байлцсан хүмүүсийн нэг нь утсаар хэн нэгэн рүү “эзэнд хэлээрэй” хэмээн ярьж байгаа нь дуу бичлэгт үлдсэнийг, бичлэгийг сонссон хүмүүс нотолж буй юм байна. Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашогги Туркийн Стамбул хот дахь улсынхаа Ерөнхий консулын газарт амиа алдсан хэрэг өнгөрсөн сард гарсан.

Бичлэгт дурдагдсан “эзэн” гээч нь хэдийгээр нэр заагдаагүй боловч угсаа залгах хунтайж Мухаммед бен Салман байх гэж АНУ-ын тагнуулын албаны хүмүүс үзэж байгааг сонины нийтлэлд өгүүлжээ.

Туркийн тагнуулын албаныхан бас хунтайжтай байнга шахам хамт явдаг хамгаалалтын албаны офицер нь эзнийхээ шадар хүмүүсийн нэг рүү ярьж байгаа нь тэр гэж үзсэнийг дээрх сонины нийтлэлд дурдсан байна. Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон "Бичлэгийг сонсоогүй. Гэхдээ үүнийг хунтайжтай шууд холбоотой биш" гэж өөрт нь мэдээлснийг ярьсан байна.

Саудын Арабын Засгийн газар уг хэрэгт хунтайжийг ямар нэг байдлаар холбоотой байх "боломж"-ийг үгүйсгэж байгаа. Юутай ч хэргийн бодит үнэнийг илрүүлэхийг олон улсын зүгээс уриалсаар байгаа юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжийг Жамаль Хашоггийн аллагад холбоотой байж болзошгүй гэв  
Үзсэн: 740 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй