Шууд Chart

С.Ганбаатар МАН-ынханд талархаж явдаг гэнэ

2013-07-05 09:43:30

     УИХ-ын гишүүн С.Ганбаатар 2012 оны сонгуулиар Дархан хотоос бие даан нэр дэвшин УИХ-д сонгогдсон чадалтай улс төрчдийн нэг. Тэрээр найман жилийн турш улс төрийн тэмцлийн  бүх л хэлбэрийг сонгож байсан удаатай.

Тухайлбал хүүхэлдэй шатааж, гэр барьж, ордны хаалгыг таглаж байсан. Гэтэл өнгөрсөн жилийн сонгуулиар Өвөрхангай аймгийн 10 дугаар тойргоос АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт  нартай холбоотой маргааны үеэр  УИХ-д нөлөөлөхөөр МАН-ынхан буйдан дээр эсэргүүцлийн бичиг барьж сууцгаасан билээ.

Үүнийг харсан С.Ганбаатар "Буйдантай жагсаж болдог арга зам"-ыг заасан МАН-ынханд маш их "талархаж байгаагаа" илэрхийлэхдээ "Ийм хялбар аргаар жагсаж болж байхад олон жил гадаа даарч хөрж, түүнээсээ болж өвчин тусч, зүдэрч явсанаа эргээд бодохоор би ч мөн тэнэг хүн юм аа гэж бодогдсон" гэж хэмээн нэгэн ярилцлагандаа дурьдсан байх юм.


С.Ганбаатар МАН-ынханд талархаж явдаг гэнэ  
Үзсэн: 1302 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй