
Дугуйн спортын цуврал тэмцээн өмнөд хөршид зохион байгуулагдаж байна. Үүнээс "Tour of Lishui" тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд БНХАУ-ын Нанжин хотод болж, бөөн гараатай 150 км-ын уралдаанд эх орноо төлөөлөн оролцсон дугуйн спортын залуучуудын дэлхийн аварга Б.Тэгшбаяр тэргүүн байрт шалгарчээ.
Монголоос энэ төрөлд залуучуудын анхны дэлхийн аварга болсон тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард Малайз улсын Куала Лампур хотод болсон дугуйн ханан тойргийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм.


Б.Тэгшбаяр "Tour of Lishui" тэмцээнд түрүүлэв | ||
Үзсэн: 651 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.