
Төв аймаг дахь цагдаагийн газрын алба хаагч нарт үүргээ нэр төртэй, шуурхай гүйцэтгэсэн хэмээн иргэдээс талархал хүргүүлжээ. Тухайлбал, иргэн Э-ээс Төв аймаг дахь Цагдаагийн газрын мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Бадамжунайд алдсан малыг нь шуурхай олж, гэмт этгээдүүдийг илрүүлсэнд талархал хүргүүлжээ.
Мөн иргэн Э нь өнгөрсөн сарын 20-ны өдөр 29 тооны адуу хулгайд алдахад Төв аймгийн Сэргэлэн сумын малын хулгайтай тэмцэх хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа н.Баяртогтохоор ахлуулсан алба хаагчид түргэн шуурхай ажиллаж, 21 адууг нь олж өгсөнд тус тус талархал хүргүүлсэн байна.
Малын хулгайн хэргийг шуурхай илрүүлжээ | ||
Үзсэн: 719 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.