Шууд Chart

Рагбигийн ДАШТ-д оролцох сүүлийн эрх олгох тоглолт эхэллээ

2018-11-14 15:26:57

Ирэх онд Ази тивд анх удаа зохион байгуулагдах гэж буй Рагбигийн ДАШТ-д оролцох сүүлийн нэг багийг шалгаруулах сорил тоглолтод Герман, Канад, Хонгконг болон Кени улсын шигшээ баг тойргийн системээр өрсөлдөхөөр болсон.

Тэгвэл эхний тойрог өнгөрсөн ням гарагт явагдаж, эл тоглолтод  Канад 65:19 харьцаатай Кени улсын багийг хожив. Харин эхний тойргийн хоёр дахь тоглолтод Герман 26:9 харьцаатай  Хонгконгийн багийг буулгаж авчээ.

Японыг зорих “виз” олгох хоёрдугаар тойргийн тоглолт энэ сарын 17-нд, сүүлийн тойрог 23-нд болж ялсан баг Рагбигийн ДАШТ-ий Б хэсэгт хуваарилагдах юм. Эхний тойргийн байдлаар Канадын шигшээ баг бусдыгаа тэргүүлж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Рагбигийн ДАШТ-д оролцох сүүлийн эрх олгох тоглолт эхэллээ  
Үзсэн: 798 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй