Шууд Chart

Тай боксын тулааны үеэр хүнд цохилтод өртсөн 13 настай хүү нас баржээ

2018-11-14 15:53:02

Тай боксын тулааны үеэр хүнд цохилтод өртсөн 13 настай хүү нас барсан нь Тайландад хүүхдийн тулааныг хориглох шаардлагууд эрчимжихэд хүргэлээ. Ануча Кочана хэмээх хүү тулаанаас хоёр хоногийн дараа тархинд нь цус харваж нас баржээ. 

Хэвлэлүүдийн мэдээлснээр хүү гэртээ мөнгө олохын тулд найман настайгаасаа хойш 170 удаа тулаанд орсон байна. Ануча хүүг өөд болсон мэдээ тайландчуудыг харуусалд автуулсны зэрэгцээ тэд Самут Пракан мужид болсон тулааны дүрс бичлэгийг нийгмийн сүлжээгээр түгээж байна.

Хамгаалалтын өмсгөл сэлт огт хэрэглэдэггүй уг тулааны үеэр Ануча хүү толгойдоо хэд хэдэн удаа цохиулан унаж байгаа нь бичлэгээс харагддаг байна. Түүний 14 настай өрсөлдөгч болсон явдалд маш их харамсаж байгаагаа илэрхийлсний сацуу бусдын аминд хүрнэ гэж санаагүй байснаа дурджээ.

Тэрбээр Анучагийн ар гэрт хандив цуглуулахын тулд тэмцээнд өмссөн өмсгөлөө дуудлага худалдаагаар худалдах бодолтой байгаагаа мөн ярьсан байна. Тайландын үндэсний биеийн тамирын байгууллагын 2017 оны судалгаагаар тус улсад 15 хүртэл насны, бүртгэлтэй 10 мянга гаруй боксчин байдаг байна.

Бас 12-оос доош насны хүүхдүүдийг ийм тэмцээнд оруулахыг хориглох хууль батлахаар парламент нь хэлцэгдэж байгаа ажээ. Харин Тайландын Мэргэжлийн боксын холбоо, тэмцээнд оролцох тамирчдын насны доод хязгаарыг 10 насаар тогтоох байр суурьтай байдаг байна. Тай бокс буюу Муай-тай тулаан Тайландад өргөн дэлгэрч, олон мянган хүүхэд залуус болон тэдний гэр бүлийнхэн энэ спортыг мөнгө олох нэг арга зам гэж үзэх нь түгээмэл байдаг байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Тай боксын тулааны үеэр хүнд цохилтод өртсөн 13 настай хүү нас баржээ   
Үзсэн: 801 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй