Шууд Chart

Шри Ланкийн дээд шүүх парламентийг тараах Ерөнхийлөгчийн шийдвэрийг няцаалаа

2018-11-14 16:33:55

Шри Ланкийн дээд шүүх парламентийг тараах Ерөнхийлөгчийн шийдвэрийг няцааж, хууль тогтоогчид нь хурлаа үргэлжлүүллээ. БНХАУ болон Энэтхэгийн талыг баримтлагч улстөрчдийн зөрчлөөс үүдэн Шри Ланкийн Ерөнхийлөгч Майтрипала Сирисена өнгөрөгч баасан гарагт парламентийг тарааж, ээлжит бус сонгууль зарласан.

Гэвч энэ шийдвэрийг Шри Ланкийн дээд шүүх хүчингүй болголоо. Энэ дагуу парламент хуралдаж, саяхан томилогдсон шинэ Ерөнхий сайд Махинжа Ражапаксагийн Засгийн газарт итгэл хүлээлгэхгүй байх шийдвэр гаргажээ.

Ерөнхийлөгч Майтрипала Сирисена 2015 онд ажлаа авахдаа Энэтхэгийн талыг дэмжигч хүнийг Ерөнхий сайдаар томилсон байдаг. Гэвч Ерөнхий сайд Ранил Викрамасингхег өнгөрөгч аравдугаар сард халж, оронд нь Хятадыг дагагч улстөрч, Шри Ланкийн Ерөнхийлөгч асан Махинда Ражапаксаг Ерөнхий сайд болгосон юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Шри Ланкийн дээд шүүх парламентийг тараах Ерөнхийлөгчийн шийдвэрийг няцаалаа   
Үзсэн: 435 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй