Шууд Chart

Шигшээ багийн хөлбөмбөгчдөд тогтмол цалин олгоно гэв

2018-11-14 16:42:12

Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны Зөвлөлийн хуралд оролцохоор Тайвань улсад саатаад буй МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир нар өнөөдөр үндэсний шигшээ багийнхантай уулзаж, ирэх оноос бүх тоглогчийг тогтмол цалинтай болгоно гэсэн сайхан мэдээ дуулгажээ.

Тухайлбал, Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогчид жилийн турш сар бүр 800 мянган төгрөгийн цалин авч, нийгмийн даатгалын дэвтрээ бөглүүлэх аж. Түүнчлэн тэмцээн уралдаанд амжилттай оролцсон тохиолдолд нэмэгдэл урамшуулал олгох аж.

МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар үндэсний шигшээ багийнхантай уулзах үеэрээ “Хэдийгээр хоёр тоглолтод хожигдсон ч агуулгаар муу байсангүй. Бид энэ эрчээрээ улам хичээж, 2019 онд болох ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх тэмцээнийг давах хэрэгтэй. Түүний тулд МХБХ боломжтой бүхнээр тусална” гэж хэлээд Хонгконгийн багтай хийх тоглолтод нь амжилт хүслээ.

Мөн энэ тэмцээний үр дүнгээс үл хамааран шигшээ багт 25 сая төгрөгийн урамшуулал олгох гэнэ.

МХБХ-ноос гадаад, дотоодын туршлагатай дасгалжуулагчаар шигшээ багийг удирдуулж, хилийн чанадад бэлтгэл сургуулилт, тоглолт хийх боломжоор нь хангасан. Тэгвэл ирэх оноос тогтмол цалинжуулах юм байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Шигшээ багийн хөлбөмбөгчдөд тогтмол цалин олгоно гэв  
Үзсэн: 506 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй