
Төсөвтэй нь холбогдуулан тавьсан Европын Холбооны шаардлагыг Италийн Засгийн газар хүлээн авахаас татгалзлаа. Европын комисс төсвийн төлөвлөгөөгөө зарлага багатай боловсруулахыг зөвлөсөн боловч Италийн Засгийн газар энэ шаардлагыг биелүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Шадар сайд Матео Салвини энэ талаар “Төсвийн алдагдал 2.4 хувь, эдийн засгийн өсөлт 1.5 хувь байх урьдчилсан тооцоогоо өөрчлөөгүй” гэсэн байна. Евро комисс, Италийн төсвийн хэт их зардал их хэмжээний өр төлбөрт нь нөлөөлнө гэж болгоомжилж байгаа юм. Тиймээс өчигдөр буюу мягмар гарагт багтан энэ анхааруулгад нийцүүлэн шийдвэр гаргахыг зөвлөсөн байна.
Европын Холбоо, Евро бүсийн гурав дахь том эдийн засагтай Итали улсад анхааруулга өгсөн явдал нь энэ холбооны гишүүн улсуудын хувьд анхны тохиолдол болсон юм. Учир нь Италийн Засгийн газар 2019 онд төсвийн алдагдал нь Дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 2.4 хувиас хэтрэхгүй гэж байсан.
Гэхдээ алдагдлын энэ хэмжээ Италийн өмнөх Засгийн газрын тооцооллоос гурав дахин өндөр дүн байна. Гэвч Италийн эрх баригчид энэ нь шаардлагатай зарлага хэмээн мэдэгдэж байгаа юм. Тэд сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд ажилгүйдэл ядуурлыг зогсоож, татвар бууруулж, тэтгэврийн насыг өндөрсгөснийг болиулна гэж мэдэгдээд байна.
Гэтэл энэ улсын өрийн хэмжээ бүстээ тэргүүлж буй Грекийн дараа орохоор их буюу дотоодын үйлдвэрлэлийн 131 хувьтай тэнцэж байна.
Европын Холбооны шаардлагыг Италийн Засгийн газар хүлээн авахаас татгалзлаа | ||
Үзсэн: 1002 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.