
Ангараг гараг дээр хүн амьдрах боломж 25 жилийн дотор бүрдэнэ гэж АНУ-ын сансар судлалын "НАСА" агентлаг үзэж байна. Гэхдээ технологи болон эрүүл мэндтэй холбоотой саад бэрхшээл тулгарч байгааг тус агентлаг мэдэгдэж байна.
Тодруулбал, "Улаан нүдэн" гараг дээр хөл тавихаас өмнө сансар огторгуйн цацраг туяа үхэлд хүргэж мэдэх, алсын хараа муудах, яс хатингарших зэрэг эрсдлүүд судлаачдын авч үзэх гол асуудлуудын тоонд багтаж байна гэж "НАСА" мэдээлжээ.
Сансрын нисгэгч асан Том Жонс энэ талаар “Одоогийн төсөв санхүүгээр эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд 25 орчим жилийн хугацаа шаардана” гэсэн байна. Үүнээс гадна өнөөгийн технологиор Ангараг хүртэл есөн сарын хугацаа шаардахаар байгаа юм байна.
"НАСА" агентлаг Ангараг дээр хүн амьдрах боломж байгаа эсэхийг тодорхойлохоор 2020 онд шинэ хөлгөө илгээх гэж буй юм байна.
НАСА: Ангараг гараг дээр хүн амьдрах боломж 25 жилийн дотор бүрдэнэ | ||
Үзсэн: 2023 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.