
Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ Румыний нийслэл Бухарестэд үргэлжилж байна. Чөлөөт бөхийн төрөл өчигдөр эмэгтэйчүүдийн жингийн ангиллаар эхэллээ. Эхний өдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж, 50 кг-д өсвөр үеийн ДАШТ-ий мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Тэрбээр үдээс өмнө нь эхний даваанд БНХАУ-ын Шуан Лиюаныг 8:7-гоор, АНУ-ын Коди Маэ Пфауг 15:4-өөр тус тус ялсан. Тэгвэл хагас шигшээд залуучуудын дэлхийн дэд аварга, өсвөр үеийн ДАШТ-ий медалийн иж бүрэн цуглуулгатай, ОХУ-ын Надежда Соколовад 6:8-гаар ялагдсан. Ц.Намуунцэцэг өнөөдөр медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаан хийнэ.
Ц.Намуунцэцэг хүрэл медалийн төлөө барилдана | ||
Үзсэн: 555 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.