Шууд Chart

“Дакар ралли-2019”-д оролцох Монголын баг замынхаа хагасаас илүүг туулжээ

2018-11-15 10:08:57

“Дакар ралли-2019” 41 дэх удаагийн уралдаан ирэх оны нэгдүгээр сарын 6-17-нд Перу улсын нутаг дэвсгэрт 10 үе шаттай зохион байгуулагдана. Тус уралдаанд Монголын тамирчид мотоцикл болон авто машины ангилалд оролцож байсан бол энэ жил анх удаа дөрвөн дугуйтаар оролцохоор болсон.

Түүнчлэн “Дакар ралли-2019”-д оролцох Монголын багийн ахлагч-чиглүүлэгч Ө.Бямбадэлгэр, жолооч Ө.Бямбацогт, механик Б.Баттөр, менежер Б.Хатанбаатар нар "Улаанбаатар – Москва – Латви – Литва – Польш – Герман – Бельги – Парис - Ле Хавре" гэсэн маршрутаар 9833 км замыг туулж унаагаа хүргэж өгөхөөр өнгөрсөн сарын 29-нд эх орноосоо хөдөлсөн.

Тэдний аялал одоо Польш улсад үргэлжилж байна. Энэ тухайгаа “Дакар ралли-2019”-д оролцох Монголын багийнхан “УБ-Франц хүрэх урт аялал Польш улсад үргэлжилж байна. Эндээ түр амсхийгээд машиндаа зарим тоноглолуудыг нэмж байна. Тодруулбал, галын хорын систем гэх мэт онгоцоор тээвэрлэх боломжгүй, Монголдоо авчруулж чадахгүй байсан тоноглолуудаа суурилуулж байгаа юм. Бидэнд санаа тавьж, өглөө бүр мэдээ хүлээж суугаа та бүхэндээ маш их баярлалаа. Бид Польш улсаас энэ сарын 18-ны өдөр цааш хөдөлнө. Тэгээд 23-нд Францын Ле Хавред өглөөний 09:30 цагт бэлэн байж машинаа хүлээлгэж өгөх ёстой” хэмээн өөрсдийн цахим хуудаснаа бичжээ.

Сонирхуулахад, “Дакар ралли-2019” тэмцээний оролцогчид 10 хоногийн турш, хүнд нөхцөлд 5000 км замыг туулж уралддаг. Энэ уралдааныг дэлхийн 190 орчим орны телевизийн суваг шууд дамжуулдаг аж. Мөн телевизийн шууд дамжуулалтыг давхардсан тоогоор нэг тэрбум гаруй хүн үздэг гэсэн албан ёсны судалгаа байдаг гэнэ.











Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Дакар ралли-2019”-д оролцох Монголын баг замынхаа хагасаас илүүг туулжээ  
Үзсэн: 1084 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй