
“Бухарест-2018” 23 хүртэлх насны ДАШТ-ий хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн урьдчилсан барилдаанаар эхэллээ. 57 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга, Азийн наадам болон Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд Монголын тамирчдын салхийг хагалж, эхний ялалтаа авлаа. Тэрбээр эзэн орны Дениса Юлиана Фодорыг оноогоор цэвэр (10:0) цэвэр яллаа.
Энэ жилээс их спортдоо эргэн ирээд буй С.Цэрэнчимэд гавьяат 1/4 шигшээд Украины Алина Акобиантай хүч үзнэ.
С.Цэрэнчимэд эзэн орны бөхийг цэвэр яллаа | ||
Үзсэн: 1056 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.