Шууд Chart

Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд хүрэл медалийн төлөө барилдана

2018-11-16 08:48:08

“Бухарест-2018” 23 хүртэлх насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд эхний даваанд эзэн орны Дениса Юлиана Фодорыг оноогоор цэвэр (10:0) цэвэр ялсан билээ.

Тэрбээр мөн өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын Европын аварга Украины Алина Акобианыг цэвэр дарав.

Ийн С.Цэрэнчимэд хагас шигшээд Канадын Алехандра Ребекка Тоунтай хүч үзэж, 15:4 харьцаатай ялагдсан. Тэрээр өнөөдөр хүрэл медалийн төлөө хүч үзнэ.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд хүрэл медалийн төлөө барилдана  
Үзсэн: 712 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй