
Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд “Арслан” клубийн тамирчин, спортын мастер М.Хишигмаа хүрэл медалийн төлөө барилдсан ч ялагдал хүлээлээ.
Тэрбээр Бухарестэд 1/8 шигшээд зохион байгуулагч орны Анна Симона Буйбарыг оноогоор цэвэр (10:0), шөвгийн наймд Унгарын Николетта Смолкаг цэвэр ялсан ч хагас шигшээд энэ жилийн залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Японы Мива Морикавад 0:2 харьцаатай ялагдсан.
Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Александрад тун харамсалтай ялагдав. Эл барилдаанд М.Хишигмаа өрсөлдөгчөө 5:2-оор илүүрхсэн ч цаг дуусахаас найман секундын өмнө давхар хамуулан дөрвөн оноо алдаж, халаасанд нь бараг л ороод ирчихсэн медалиа алдлаа.
М.Хишигмаа медаль авч чадсангүй | ||
Үзсэн: 893 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.