Шууд Chart

Жамаль Хашоггийн хэрэгт холбогдсон 17 хүнд АНУ хориг тавилаа

2018-11-16 10:21:05

Жамаль Хашоггийн хэрэгт холбогдсон 17 хүнд АНУ хориг шахалт тавилаа. Үүнд, Саудын Арабын хунтайж Мухаммед бен Салманы зөвлөх туслах байсан нэг хүн, Саудын Арабын Турк дэх Ерөнхий консул Мухаммед Алотайби нар багтсан байна.

Жамаль Хашогги АНУ-ын "Вашингтон пост" сонинд ажилладаг байсантай нь холбогдуулан Цагаан ордныг Ойрхи Дорнод дахь холбоотондоо хариу арга хэмжээ авахыг олон нийтийн зүгээс шаардаж байсан юм.

АНУ-ын хоригт багтсан хүмүүсийн дотор мөн Махер Абдул-азиз Мутреб гэдэг хүн байна. Энэ хүнийг Истанбулд Хашоггийн амийг хөнөөхөөр ирсэн 15 хүнийг толгойлж байсан гэж Туркийн албаныхан үзэж байгаа юм. Эдгээр хүмүүсийг Туркийн Засгийн газрын талд дуугардаг "Сабах" сонинд хайч, зүрхний хэмнэлд нөлөөлөгч хэрэгсэл, тариур зэрэг зүйлсийг авч яваа нь Истанбул дахь нисэх буудлын шалган нэвтрүүлэхээр гарахад нь харагдаж байсан гэж бичжээ.

Мөн тэднийг ахлаж явсан Мутреб гэгч нь утсаар “Боссдоо хэлээрэй” хэмээн ярьж байсан нь бичлэгт үлдсэн байсан гэж "Нью-Йорк таймс" мэдээлсэн юм. Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар “босс” гээд байгаа хүн нь Саудын Арабын хунтайж Мухаммед бен Салман байж мэдэхээр байгаа юм.

АНУ хориг тавьсан Саудын Арабын 17 хүнийг Магнитскийн хуулийн дагуу Америк дахь хөрөнгийг хурааж, хилээр нэвтрэхийг нь хориглож байгаа юм. Үүнээс гадна сэтгүүлч Жамаль Хашшогийн хэрэгтэй холбогдуулан АНУ Саудын Арабт зэвсэг нийлүүлэхээ зогсоох хуулийн төсөл боловсруулаад байна.

Хуулийн төслийг Сенат дахь Гадаад харилцааны хорооны гишүүд санаачлаад байгаа юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Жамаль Хашоггийн хэрэгт холбогдсон 17 хүнд АНУ хориг тавилаа  
Үзсэн: 635 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй