Шууд Chart

"Брексит"-ийн гэрээний зүйл заалтыг эсэргүүцэн Британийн сайд нар танхимаа орхиж эхэллээ

2018-11-16 11:45:09

Европтой хийж байгаа "Брексит"-ийн гэрээний зүйл заалтыг эсэргүүцэн Британийн сайд нар танхимаа орхиж эхэллээ. Ерөнхий сайд Тереза Мэй лхагва гарагт Европтой гэрээний төслөө тохиролцсоныхоо дараа Засгийн газраа хуралдуулж танилцуулж дэмжлэг авсан. Гэвч энэ хурлын дараа пүрэв гарагт Британийн Европын холбооноос гарах "Брексит"-ийн асуудал хариуцсан сайд Доминик Рааб огцорч байгаагаа зарлалаа.

Тэрбээр твиттер хуудсаараа дамжуулан “Европын холбоотой тохиролцохын тулд манай талаас санал болгож байгаа нөхцлүүдийг би дэмжиж чадахгүй” гэж  бичсэн байна.

Доминик Рааб гэдэг энэ хүн "Брексит"-ийг ихээр дэмжигчдийн нэг. Тэрбээр "Брексит"-ийн асуудал хариуцсан сайдаар ажиллаж байсан Дэвид Дэвисийг залгамжлан энэ оны долоодугаар сард сайд болсон ч одоо энэ гэрээнд сэтгэл дундуур байгаа сайд нарын нэг болоод байна.

Тэрбээр ажлаа өгснөөр "Брексит"-ийн яриа хэлэлцээнд голлох хүнээ явуулаад "Британийн Ерөнхий сайд тэсч үлдэж чадах уу" гэсэн асуулт улс төрийхний дунд өрнөж байна.

Учир нь "Брексит"-ийн асуудал хариуцсан сайд Доминик Раабын араас Засгийн газрын бусад хэд хэдэн гишүүн ажлаа орхиж магадгүй гэсэн мэдээлэл байна. Үүнд, Байгаль орчны сайд Майкл Гоувыг найз нөхөд нь Раабын дараа огцорч ажлаа өгөхийг ятгасан гэж хэвлэлүүд бичжээ.

Мөн Британийн Жижиг дунд үйлдвэрлэлийн сайд Анна Соубри, Доминик Рааб ажлаа өгсөн нь Ерөнхий сайдын Европын холбооноос гарах гэрээнд цэг тавьж байна. Бидэнд үндэсний эв нэгдлийг хангасан Засгийн газар хэрэгтэй” гэж твиттертээ бичжээ. Тэрбээр үүнийгээ Британийн Умард Ирландын асуудал хариуцсан сайд огцорсны дараа бичсэн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

"Брексит"-ийн гэрээний зүйл заалтыг эсэргүүцэн Британийн сайд нар танхимаа орхиж эхэллээ   
Үзсэн: 885 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй