Шууд Chart

Бөхөнгийн ходоодноос гялгар уут гарчээ

2018-11-16 14:02:03

Гялгар уут болон хуванцар хог хаягдал зөвхөн далайн амьтдад аюул учруулдаг гэдэг ойлголт олон нийтийн дунд байдаг. Тэгвэл энэ төрлийн хог хаягдлын улмаас зэрлэг амьтад хорогдох тохиолдол бий.

Тухайлбал, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багийн Шовгор Тэсэг хэмээх газрын байгаль хамгаалагч н.Ганбаатар гялгар болон даавуун уут идсэн бөхийн сэг зэм олжээ. Мөн хаягдал хогоор хооллосон бөхийн ходоод “хоолоо” боловсруулаагүй, урт хугацааны дараа ч байгаль шингээгүй байсан аж. Идэш тэжээлийн хомсдол болон иргэд аялж, зугаалах үедээ байгаль хогоо үлдээснээс үүдэн зэрлэг амьтад хог, хаягдлаар хооллодог аж.

Сонирхуулахад, зөвхөн Монгол Улсад тархсан монгол бөхөнгийн тоо толгой өнгөрсөн өвөл идэш тэжээлийн хомсдол, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас олноор хорогдсон. Энэ оны дөрөвдүгээр сард хийсэн судалгаагаар 2017 оныхтой харьцуулбал тоо, нөөцийн хэмжээ нь 40 хувиар буурчээ.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Бөхөнгийн ходоодноос гялгар уут гарчээ  
Үзсэн: 1447 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй