Шууд Chart

Хамтарсан ажлын хэсэг авлигын том хэргүүдийг шалгана

2018-11-16 15:09:53

Улсын Ерөнхий прокурорын газраас сүүлийн үед олны анхаарал  татсан хэд хэдэн авлигын гэмт хэргийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөгч нарын хамтарсан ажлыг хэсэг байгуулж, ЦЕГ-аас 22 мөрдөгчийг татаж, ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авчээ.

Тухайлбал, “ЖАСТ групп ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох хэрэг”, “Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэрэг”, “Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой хэрэг”, “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөртэй холбоотой хэрэг”, “Агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой хэрэг”, “Оюу Толгойн гэрээ байгуулах үйл явцад албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэг”, “60 тэрбумын гэх хэрэг”, “АСЕМ-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан  төсөв, хөрөнгө нь хууль, тогтоомж зөрчсөн байж болзошгүй гэх хэрэг”, “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой хэрэг”, “Оффшор бүсэд төрийн албан хаагч, түүнтэй хамаарал бүхий этгээд хөрөнгө байршуулсан” зэрэг хэрэг багтаж байгаа аж.

 Мөн Улсын Ерөнхий прокурорын газраас нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурор, ЦЕГ, АТГ–ын удирдлагад эдгээр хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэн, үр дүнг тооцож ажиллах үүрэг өгчээ.

Мөн Улсын Ерөнхий прокурорын газрын хоёр хяналтын прокурорыг Нийслэлийн Прокурорын газарт дэмжлэг үзүүлэхээр түр хугацаагаар томилж, дээрх хэргүүдэд хяналт тавих прокуроруудыг уртасгасан цагаар ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хамтарсан ажлын хэсэг авлигын том хэргүүдийг шалгана  
Үзсэн: 670 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [81.53.176.xxx] 2018-11-17 01:57
Маш зүйтэй байна, монгол төр ингэж ажиллаж ингэж улс орноо цэвэрлэж авах ёстой, амжилт хүсье.

Бидэнтэй нэгдээрэй