Шууд Chart

Э.Гантуяа хүрэл медаль хүртэв

2018-11-17 08:57:12

“Бухарест-2018” 23 хүртэлх насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Э.Гантуяа Монголын багийн гурав дахь хүрэл медалийн эзэн боллоо.

Э.Гантуяа өчигдөр 1/8 шигшээ барилдаанд Японы Юүкако Кавайд оноогоор цэвэр (2:12) ялагдсан. Японы бөх шигшээд шалгарсан тул Э.Гантуяа дагаж барилдан Беларусийн Кристина Сазыкинаг оноогоор цэвэр (14:2) ялж, хүрэл медалийн төлөө өсвөр үе, залуучуудын 23 хүртэлх насны ЕАШТ-ий медальт, эзэн орны Кристу-Тунде Инцетэй хүч таарсан.

Ийн Румыний бөхийг нутгийнх дэвжээнд, олон дэмжигчийнх нь өмнө 4:2 оноогоор буулгаж авлаа.

Сонирхуулахад, Э.Гантуяа өнгөрсөн жил Польшид болсон “U-23”-ын анхны ДАШТ-д 60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн бөгөөд ийн энэ ангиллын ДАШТ-ийн хошой медальтан болов.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Э.Гантуяа хүрэл медаль хүртэв  
Үзсэн: 710 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй