Шууд Chart

Манай улс 2030 он гэхэд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлтийг бууруулна

2018-11-17 10:52:44

Манай улс Зүүн өмнөд Азийн бүсийн орнууд дотроо хавдрын өвчлөл, нас баралт хамгийн өндөрт ордог. Ялангуяа элэг, ходоод, умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл нийт хавдрын өвчлөлийн 70 хувийг дангаараа эзэлж байна. Хавдартай гэж оношлогдож байгаа 100 хүн тутмаас 80 нь хожуу буюу эмчлэгдэх боломжгүй үедээ илэрч, 60 хувь нь нэг жил хүрэхгүй хугацааны дараа амь насаа алдаж байна.

Иймд манай улс 2030 он гэхэд умайн хүзүүний хорт хавдрыг бууруулна гэсэн зорилт тавиад байна. Ингэхийн тулд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч ажиллахаар болжээ. Та бүхэнд “Хавдар судлалын тулгамдсан асуудлууд-2018” Эрдэм шинжилгээний хурлаас бэлтгэсэн мэдээллийг одоо сонсгоё.


Манай улс 2030 он гэхэд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлтийг бууруулна  
Үзсэн: 1002 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Batbold [66.181.176.xxx] 2018-11-17 21:35
2050 ond metrpotoi bolno
2030 он хүртэл??? [202.21.100.xxx] 2018-11-17 16:35
өвчлөл өссөөр байна гэсэн үг үү?

Бидэнтэй нэгдээрэй