Шууд Chart

“MGL ramen” хятад хоолны рестораны үйл ажиллагааг түр зогсоолоо

2018-11-19 13:59:14

Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс хамтран тус дүүргийн нэгдүгээр хороо, Түмэн төвийн хоёрдугаар давхарт байрлах Монгол ламиан ХХК-ийн “MGL ramen” хятад хоолны рестораны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар тус хятад хоолны ресторанд дараах зөрчлүүд илэрлээ.

• Үйл ажиллагааны чиглэлээр нь хуульд заасны дагуу мэргэжлийн хяналтын байгууллагад бүртгүүлээгүй,
• Үйлчилгээ явуулах гэрээ болон холбогдох бичиг баримтгүй, ажлын байр нь хоол үйлдвэрлэл үйлчилгээний эрүүл ахуйн шаардлага хангахгүй,
• Цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, ажлын байранд шавжтай /жоом/, хүнсний агуулахгүй,
• Дизель түлш ашиглан гал гаргаж хоол үйлдвэрлэл явуулдаг,
• Хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, шинжилгээний бичиггүй,
• Ажиллагсад нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй,
• Дээж хадгалах хөргөгчгүй, дээжээ авдаггүй,
• Холбогдох бүртгэл хөтлөлтүүдийг хийдэггүй, бүтээгдэхүүний хугацаа дууссан,
• Технологийн картгүй, бүртгэл хөтлөлтийг дэвтэргүй, температур хэмжигчгүй, болсон болон түүхий бүтээгдэхүүн холилдсон,
• Болсон бүтээгдэхүүн хэзээ үйлдвэрлэсэн тодорхойгүй, дотоод хяналтын журамгүй,
• Үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадлыг нэвтрүүлээгүй зэрэг зөрчлүүд илэрлээ.

Иймд үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авч, прокурорын шийдвэрээр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.


“MGL ramen” хятад хоолны рестораны үйл ажиллагааг түр зогсоолоо   
Үзсэн: 689 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.34.xxx] 2018-11-20 08:48
заваан юм бэ
Зочин [66.87.134.xxx] 2018-11-19 16:26
Eooe yunii chin tur zogsooh ve !!!!!! Buur haagaach, yamar ch shaardlaga hangahgui gazar haragdaj bna,,,, Araichdee Mongolchuudaa iim gazart orj hool idej baisan humuus yaaanaaa,,

Бидэнтэй нэгдээрэй