Шууд Chart

Хятадын талаас нүүрс таталтаа эхлүүллээ

2018-11-19 17:00:10

Хятадын талаас нүүрс татан авалт буурсантай холбоотойгоор Гашуунсухайт-Цагаан хад боомтод нүүрс тээврийн дараалал нэмэгдэж, хүндрэл үүсээд байгаа билээ. Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв болон хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагуудаас ажлын хэсэг томилогдон Өмнөговь аймагт ажиллаж эхэлсэн.

Тэнд нөхцөл байдал ямар байгаа талаар Гашуунсухайтад ажиллаж буй ажлын хэсгээс мэдээлэл авахад БНХАУ-ын талтай уулзалт хийж, урд хөршийн талаас таталтыг дөнгөж сая хийж эхэлсэн байна. Хятадын хил, гаалиас “Ухаалаг гарц” гэх шинэ технологи нэвтрүүлж, мэдээллийг нь шивж оруулахад цаг хугацаа их зарцуулж байгаа юм байна. Тиймээс таталтаа хийж, программ хэвийн болтол нэг машиныг ойролцоогоор 30-40 минутанд хилээр гаргахаар гаргана гэж мэдэгдсэн аж. Ингэж тооцвол өдөрт нүүрс ачсан 200-300 машин хилээр нэвтрэх бөгөөд нүүрс татан авалт хэвийн болтол ийм зохицуулалт хийхээр болжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хятадын талаас нүүрс таталтаа эхлүүллээ  
Үзсэн: 645 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй