
Архангай аймгийг Нүүдлийн соёл, аялал жуулчлалын олон улсын төв болгон хөгжүүлэх 2019-2030 оны төлөвлөгөө боловсруулжээ. Энэ ажлын хүрээнд тус аймгийн Эрдэнэмандал, Өндөр-Улаан суманд Дэлхийн (Төв Азийн) нүүдэлчдийн түүх, соёлын музей, аялал жуулчлалын цогцолбор барих, мөн Архангай аймагт Сарлагийн музей, нүүдэлчдийн соёл иргэншлийг судлах олон улсын судалгааны төв байгуулахаар тусгажээ.
Үүнээс гадна аймгаа Нүүдлийн соёл, аялал жуулчлалын олон улсын төв болгон хөгжүүлэхийн тулд хүүхдийн зуслан зэрэг есөн тулгуур төв байгуулах аж.
Архангай аймагт Сарлагийн музей байгуулна | ||
Үзсэн: 1346 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.