Шууд Chart

Ж.Мөнхбат гишүүний хэвлэлийн зөвлөхийг гэмтээсэн этгээдийг саатуулав

2018-11-20 15:17:08

   УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат энэ сарын 17-18 шилжих шөнө түүний хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөх рүү үл таних этгээдүүд халдсан гэх мэдээллийг өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн.

   Эргэн сануулахад, “УИХ-ын гишүүн миний зөвлөхийг гэртээ орох гэж байхад орцонд нь үл таних хоёр хүн халдаж, төмрөөр толгойг нь хага цохиж, тархинд нь хүнд гэмтэл учруулж, араас нь боож, нүүр амыг нь гэмтээсэн байна. Орцонд болсон энэ явдлын дуу чимээнээр нэг давхрын айлаас хүн гарч ирэхэд нөгөө хоёр хүн зугтжээ. Хариуцлага алдсан Засгийн газрыг огцор гэж, УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулна гэсний төлөө миний хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөхийн амь нас, эрүүл мэндэд ноцтойгоор халдсан байна. Албан тушаал, эрх мэдэл хүний аминаас үнэтэй гэж үү. Энэ асуудлаар цагдаа, тагнуул, хууль хяналтын байгууллагад албан ёсоор хандана” гэсэн юм.

   Тэгвэл Цагдаагийн ерөнхий газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн I дэх хэсэгт зааснаар дээрх хэрэгт бүртгэл нээн, мөрдөн шалгасан. Ийн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэвлэлийн зөвлөх “З” үеэлтэйгээ маргалдсаны улмаас гэмтэл авсан нь тогтоогджээ.

   Тодруулбал, энэ сарын 17-18-нд шилжих шөнийн 01:00 цагийн үед гишүүний хэвлэлийн зөвлөх “З” өөрийн үеэл дүү “М”, дүүгийнхээ найз “М” нартай Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг“Айриш паб”-ын вип өрөөнд орж, архи ууцгаажээ. Улмаар хоорондоо маргаж, “З” ширээн дээр байсан лаазтай задлаагүй ундааг л дүү “М”-рүүгээ шидэж цээжин тус газар нь оножээ. Энэ үйлдлийнх нь дараа “М” зөрүүлэн шидсэн нь “З”-ийн толгойг онож, гэмтэл учруулсан (хагалсан) болох нь тогтоогдсон байна. Тиймээс сэжигтэн “М”-ийг өнөөдөр 01:50 цагт баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүлээлгэн өгчээ.

    Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж, нэгнийгээ гэмтээсэн дээрх хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ж.Мөнхбат гишүүний хэвлэлийн зөвлөхийг гэмтээсэн этгээдийг саатуулав  
Үзсэн: 1107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
а [202.126.89.xxx] 2018-11-21 11:05
Zunbileg chin hugiin er shvvdeee. Tegj bhdaa taarsan. hudargagui er. amidral muutai ohiniig huuhedtei bolgood haydag. odo ter ohin n huurhun ohin 11nastai 5r angi. Amidral belegee tvvnd ehneesee ugj bgaa ni ter
Zochin [211.36.157.xxx] 2018-11-20 17:16
Jujigchid yumaa
Онигоотой Мөнхбат кккк [202.126.89.xxx] 2018-11-20 16:55
Ойлгомжтой ш дээ ха ха ха, онигоотой юм кккк
Зочин [122.201.26.xxx] 2018-11-20 15:28
Ж.Мөнхбат гишүүн гэр бүлийн ахуйн архидалтаас үүссэн зодооныг улс төржүүлж өөрийгөө од болгох санаатай сүржин мэдэгдэл хийж байгаа юм чинь юуг ч шүүрч авахад бэлэн байгаа юм байна.

Бидэнтэй нэгдээрэй