
Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал маргааш Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт эхэлнэ. Түүнчлэн эл шүүх хуралд Монголын эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөл очиж байр сууриа илэрхийлэх юм байна.
Эргэн сануулахад, Баянзүрх дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэр “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин амь насаа алдсан хэрэг өнгөрсөн оны наймдугаар сарын 23-нд гарсан. Уг хэрэгт Б.Жавхлан, М.Амарболд нарыг холбогдуулан шалгасан бөгөөд шүүгдэгч нар хохирогчийн бие махбодид гэмтэл учруулсан, улмаар хохирогч архины цочмог хордлогын улмаас амь насаа алдсан нь шалгалтын явцад тогтоогдсон байдаг.
Түүнчлэн хохирогчийн гэр бүлээс шүүх хуралд “Очир төв”-ийн эзнийг албадан дуудаж, ирээгүй тохиолдолд албадан авчирч шүүх хуралд оролцуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хоёр дахь удаагаа шүүхэд тавьсан юм. Учир нь эл хэрэг болсны ард 13 настай охины амиа алдах орчин нөхцөлийг бүрдүүлсэн “Очир төв”-ийн эзнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 200 мянган төгрөгөөр торгоод өнгөрсөн байдаг.
Мөн тус төв өдгөө нэрээ “Элит” болгон үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа юм.
“Очир” төвд амиа алдсан охины шүүх хурал маргааш болно | ||
Үзсэн: 816 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.