
Хэрлэн голын сав газрын захиргаанаас “Хоггүй Хэрлэнгийн төлөө хамтдаа” аяныг санаачлан Дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр өнгөрсөн зургаадугаар сард эхлүүлсэн. Хоёр үе шаттай зохион байгуулагдсан эл аяны хүрээнд Хэрлэн голын ойр орчмыг цэвэрлэх, цаашид хог хаягдлаас ангижруулах захирамж болон бодлого, олон нийтийг уриалах сургалт, сурталчилгааны арга хэмжээ гэсэн ангиллаар нийт 21 ажил хэрэгжүүллээ.
Мөн Хэрлэн голын урсац бүхий гурван аймаг, нэг дүүргийн иргэд болон нийт иргэдэд уриалга болгох үүднээс Дорнод, Хэнтий, Төв аймаг, Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын үүд, хурлын заал, зарим иргэдийн автомашины гадна хэсэгт "Хоггүй Хэрлэнгийн төлөө хамтдаа" уриалгатай наалт байрлуулсан аж.
“Хоггүй Хэрлэнгийн төлөө хамтдаа” аян үргэлжилж байна | ||
Үзсэн: 579 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.