Шууд Chart

Сургагч багш бэлтгэх хөтөлбөр хэрэгжиж байна

2018-11-22 15:24:32

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, энэ чиглэлийн албан хаагчдыг сургаж, чадваржуулах зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газартай хамтран сургагч багш бэлтгэх хөтөлбөр зохион байгуулж байна.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Олон улсын зөвлөх, сургагч багш Барлоу Криспиан удирдан явуулж буй тус сургалт энэ сарын 19-нд эхэлсэн бөгөөд 24-нийг дуустал Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвд болно.

Түүнчлэн тус хөтөлбөрт хамрагдсан хууль сахиулах байгууллагын албан хаагчид  хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, бууруулах талаарх дараагийн шатны сургалтыг өөрийн байгууллагадаа явуулж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, бууруулахад үүрэг гүйцэтгэх аж.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сургагч багш бэлтгэх хөтөлбөр хэрэгжиж байна  
Үзсэн: 682 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй