
Хүний нөөц бол бусад нөөцтэй харьцуулахад хамгийн шавхагдашгүй арвин баялаг. Монос Групп ХХК-с эл менежментийн шилдэг баримт бичиг болох Хүний нөөцийн менежментийн тогтолцооны Олон улсын багц стандартыг үндэсний стандартаар батлуулах, хэрэгжүүлэх төслийг санаачлан өнгөрсөн тавдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн.
Түүнчлэн Хүний нөөцийн олон улсын анхны бүртгэгдсэн, баталгаажсан аудитор, зөвлөх, сургагч багш нарыг бэлтгэх зорилго тавьсан юм. Энэхүү төсөлд салбарын эрдэмтэн, багш судлаачид, стандарт хэмжил зүйн газар, бизнесийн байгууллагын төлөөлөл хамрагдсан бөгөөд төслийн хүрээнд ISO30400, ISO30405, ISO30406, ISO30407, ISO30408, ISO30409 зэрэг зургаан цогц стандартын Олон Улсын сургалт өнгөрсөн есдүгээр сарын 24-28-нд амжилттай зохион байгуулагдсан байна.
Уг төслийг албан ёсоор танилцуулах үйл ажиллагааг энэ сарын 29-нд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд зохион байгуулахаар болжээ. Уг арга хэмжээнд төрийн болон бизнесийн байгууллагын удирдлага, салбарын төлөөллүүд, судлаачид болон удирдах түвшний мэргэжилтнүүд оролцох юм.


Олон улсын хүний нөөцийн менежментийн стандартыг Монголд нэвтрүүлэх форум болно | ||
Үзсэн: 3241 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.