Шууд Chart

Булаг хамгаалах ажилд малчид 21 гаруй сая төгрөгийн хандив өгчээ

2018-12-03 16:58:40

Говь-Алтай аймгийн Хөх морьт, Баян-Уул, Шарга, Халиун, Төгрөг, Тонхил, Дарви сумын эко клубын хүүхдүүд нэг бус хэд хэдэн булгыг хамгаалах төсөл санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Тэд ирэх орны зургаадугаар сарын 15 гэхэд малчдын дэмжлэгтэй долоон булгыг хамгаалах юм байна. Түүнчлэн эдгээр булгыг  “Хүүхэд ба малчин булаг” хэмээн нэрлэх аж.

Эко хүүхдүүд энэ төслөө аймгийнхаа Хөх морьт, Баян-Уул, Шарга, Халиун, Төгрөг, Тонхил, Дарви сумын малчдад танилцуулсан бөгөөд өнгөрсөн долоо хоногийн байдлаар 21 сая 110 мянган төгрөгийн хандив цуглуулжээ. Түүнчлэн цөөнгүй малчин тус клубын үйл ажиллагааг гурван жил дараалан дэмжиж, туслан ажиллахаар болсон гэнэ.

Үүнээс гадна эко сурагчид Ховд аймгийн Мөнххайрхан сумын бахархал болсон эх газрын чулууг ходоодондоо тээдэг хойлог шувуу хамгаалах үйлсэд малчдаас дэмжлэг авахаар болжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Булаг хамгаалах ажилд малчид 21 гаруй сая төгрөгийн хандив өгчээ  
Үзсэн: 846 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй