Шууд Chart

Ховд, Говь-Алтайн малчид бэлчээр ашиглалтын хураамжийг дэмжив

2018-12-04 11:09:22

"Малчдаа сонсъё" уриан дор зохион байгуулагдсан бэлчээрийг хариуцлагажуулах журмын хэлэлцүүлэг, уулзалтад Ховд, Говь-Алтай аймгийн 13 сумын, 800 гаруй малчин хамрагджээ. Эл арга хэмжээнд дээрх хоёр аймгийн Засаг даргын Тамгын газар, Ховд, Говь-Алтай аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, ХХААГ, БОАЖГ, Газрын харилцаа хот байгуулалтын газрын төлөөлөл эрдэмтэн, судлаачид оролцсон бөгөөд уулзалтад оролцсон нийт малчнаас санал асуулга авчээ.

Ингэхдээ бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулахад авах хураамжийн хэмжээ нэг хонин толгойд хэдэн төгрөг байх нь зүйтэй вэ гэсэн санал асуулгад нийт малчдын 72.3 хувь нь 100-200 төгрөг байх нь зөв гэсэн хариулт өгсөн байна. Тодруулбал, өөрийн малд 100 төгрөг, тавиул малд 300 төгрөг, өөр аймаг, сумын малд 500 төгрөг байх нь зүйтэй гэж үзсэн аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ховд, Говь-Алтайн малчид бэлчээр ашиглалтын хураамжийг дэмжив  
Үзсэн: 788 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй