
Монголын шувуу хамгаалах төвөөс энэ онд Дорнодын Угтамын БНГ-аас нэг үүрний хос идлэг шонхрыг барьж, дамжуулагч зүүж, үүр орчмын үржлийн үеийн шилжилт хөдөлгөөн болон намрын нүүдлийг танджээ.
Тандалт судалгаагаар эр шонхор долоодугаар сараас хойш өнөөг хүртэл үүр орчмоо сахиж үлдсэн бол эм шонхор наймдугаар сарын сүүлээр шилжилт хөдөлгөөн хийж одоогоор говийн бүсэд буюу Өвөр Монголын нутагт байгаа гэнэ. Түүнчлэн эм шонхор үржлийн нутгаасаа нүүснээс хойш гурван сар орчмын хугацаанд Өвөр Монголын нутагт хэд хэдэн удаа очжээ. Мөн Монголын говийн бүс болох Дорноговь, Дундговь, Өмнөговийн аймгийн нутагт байршсан аж.
Сонирхуулахад, Идлэг шонхор бол хагас нүүдлийн шувуу. Өөрөөр хэлбэл зарим бодгаль нь үржлийн нутагтаа идэш тэжээлийн хүрэлцээгээ даган өвөлждөг. Ялангуяа эр шонхор үүр орчмын нутагтаа үлдэж, өөрийн эзэмшил нутгаа хамгаалж өвлийг туулдаг юм байна.
Идлэг шонхрын намрын нүүдлийг тандаж судалжээ | ||
Үзсэн: 1348 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.