Шууд Chart

Тусгай хамгаалалттай газрын кадастрын мэдээллийн санд шинэ программ нэвтрүүлэв

2018-12-04 11:39:31

Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас газрын тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.1 дүгээр хэсэг, Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоол, Засгийн газрын 2008 оны 78 дугаар тогтоолоор батлагдсан “Бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөр УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар нь тусгай хамгаалалттай газрын кадастрын мэдээллийн санд Лэнд менежер програм хангамжийг нэвтрүүлжээ.

Тус систем нь улсын хэмжээний мэдээллийн санг бусад төрийн байгууллагуудын үүсгэсэн олон төрлийн мэдээллийн сангуудтай холбож мэдээлэл солилцох боломжийг бий болгох, иргэд, аж ахуйн нэгжүүд газрын төлбөр, татварын төлөлтийг цахим болон гар утас ашиглан төлөх, хянах боломжийг бүрдүүлэх ба нотариат, банк санхүүгийн байгууллагууд болон бусад эрх бүхий байгууллагуудтай бодит агшны мэдээллийг солилцох боломжийг бүрдүүлэх юм.

Түүнчлэн нийт 33 хамгаалалтын захиргаадад нэгдсэн стандарт бүхий нэг систем ашиглаж, 30 гаруй төрлийн өргөдлийн бүртгэл, түүний шийдвэрлэлт, 41 төрлийн тайлан мэдээ автомат болж, 10 гаруй төрлийн хяналт шалгалтыг автоматаар хийх боломж бүрдэх юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Тусгай хамгаалалттай газрын кадастрын мэдээллийн санд шинэ программ нэвтрүүлэв  
Үзсэн: 589 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй