
Дэлхийн байгаль хамгаалах сангийн энэ оны Амьд ертөнцийн тайлан (Living planet report-2018) олонд ил болсон. Эл тайланд дурдсанаар загас, шувуу, хөхтөн амьтан, хоёр нутагтан, хэвлээр явагчдын тоо толгой сүүлийн 50 жилд буюу 1970-2014 оны хооронд дунджаар 60 хувиар буурчээ.
Энэ нь голчлон ургамлын хэт ашиглалт (бэлчээрлэлт, түүх), хууль бус агнуур, эрчимжүүлсэн газар тариалан, амьдрах орчны хомсдлоос үүдэлтэй аж. Мөн тайланд тэмдэглэснээр халуун орны ширэнгэн ой, гол, нуур, ус намгархаг газар хамгийн ихээр доройтсон байна.
Хөхтөн амьтан, хоёр нутагтан, хэвлээр явагчдын 60 хувь нь “устжээ” | ||
Үзсэн: 2283 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.