Шууд Chart

Монголын байгаль хамгаалагч мэргэжилтнүүд “Together possible-2018” шагнал хүртжээ

2018-12-04 11:59:01

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) олон улс даяар таван сая гишүүн дэмжигчтэй, нийт 100 гаруй оронд байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын ашгийн бус, төрийн бус байгууллага юм. Тус сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар 30 гаруй мэргэжилтнээс бүрдсэн чадварлаг баг байгаль, зэрлэг амьтны хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг билээ. Тэгвэл өнгөрсөн сарын 27-нд ДБХС-гаас Монгол дахь хөтөлбөрийн газартаа “Together possible-2018” шагнал олгожээ.

Дашрамд дуулгахад, ДБХС-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар анх 1992 онд байгуулагдсан түүхтэй. Тус  хөтөлбөрийн  газар  Монголд  үйл  ажиллагаа  явуулж  буй байгаль хамгаалах байгууллагуудаас нэр хүнд, цар хүрээгээрээ томоохонд тооцогддог. Нутгийн баруун хэсэгт Алтай-Соёны экобүс нутаг, зүүн  бүсэд Амар мөрний  экобүс  нутагт байгаль хамгааллын үйл ажиллагаа явуулдаг. 

Анх хоёр ажилтантай  байгуулагдсан бол эдүгээ өргөжиж, 30 гаруй  мэргэжилтнээс бүрдсэн  чадварлаг  баг  Улаанбаатар  хот  дахь  төв  оффис болон Ховд аймгийн төвд, Хэнтий аймгийн Дадал суманд салбар байгуулан Монгол орныхоо байгаль, зэрлэг амьтны хамгаалалд хувь нэмрээ оруулдаг.

 



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголын байгаль хамгаалагч мэргэжилтнүүд “Together possible-2018” шагнал хүртжээ  
Үзсэн: 1048 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй