
Төрөх эмнэлгээс зарим тоног төхөөрөмж алга болсон хэрэг гарчээ. Тодруулбал, "Өргөө" амаржих газраас нярайн шарлагын аппарат зэрэг олон тооны тоног төхөөрөмж дутсан нь тооллогоор ил болжээ. Эдгээр тоног төхөөрөмжийг тухайн эмнэлгийн эмч, сувилагч нар хувийн эмнэлэгтээ ашиглаж байсан байж болзошгүй хэмээн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хэрэг үүсгэн шалгаж байна.
Энэ хэргийн талаар цагдаагийн эх сурвалжаас тодруулахад “мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
“Өргөө” амаржих газраас тоног төхөөрөмж алга болжээ | ||
Үзсэн: 1728 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.