Шууд Chart

БНХАУ орон сууцанд сургууль, цэцэрлэг ажиллуулахыг хоригложээ

2018-12-04 16:53:48

Урд хөршийн нийслэл Бээжин хотын Боловсролын хороо хувийн цэцэрлэг, сургуулиудад хяналт тавьж, тэдгээрийг цэгцлэх ажлын хүрээнд дараах байршилд боловсрол, сургалтын чиглэлээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглолоо.

Тодруулбал,  газрын түвшнээс доош буюу барилгын хонгил, доод хэсэгт мөн орон сууцнуудын дунд болон орон сууцны барилгад хориг тавьжээ. Түүнчлэн хувийн хэвшлийн боловсролын байгууллагыг төрөөс зөвшөөрөл авахгүйгээр байраа солих, шинээр салбар нээхийг хориглосон байна.

Үүнээс гадна Хятад, англи хэл, математик, физик, хими, биологийн багш нар заавал тусгай зөвшөөрөлтэй байх ёстойн дээр нэр, хаяг, цээж зураг, багшлах эрхийн бичгийнхээ дугаар зэргийг заавал улсад бүртгүүлэх ёстой аж. Мөн цэцэрлэгийн насны хүүхдэд сургуулийн насныхны сургалтын хөтөлбөрт багтсан ямар нэг хичээл заахгүй байхыг хуульчилжээ. 



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

БНХАУ орон сууцанд сургууль, цэцэрлэг ажиллуулахыг хоригложээ  
Үзсэн: 687 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй