
Дэлхийн мисс тэмцээний шагналт, жүжигчин А.Баярцэцэгийн төрсөн өдөр өчигдөр тохиожээ. Тэрбээр жил бүр гэр бүлийнхэн, найз нөхдөөсөө төрсөн өдрийн бэлэгний оронд хандив цуглуулан хүмүүнлэгийн үйлст оролцдог аж. Энэ жил ч мөн уламжлалаа даган хоёр сая төгрөг цуглуулж, нурууны гэмтэлтэй О.Ундрал охинд хандивлажээ.
Тэрбээр энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудастаа "Төрсөн өдрөөр минь ирсэн, ирж амжаагүй ч сэтгэлийн хандиваа өгсөн бүх найзууддаа чин сэтгэлээсээ талархъя. Өнөөдөр Ундрал охины эмчилгээний зардалд та бүгдийн маань сэтгэлийн илгээмж хандив болон очлоо. Ундралын төрсөн ээж төрөхийн хүндрэлээр бурхан болсон бөгөөд эмч нар охиныг нь амьдруулахын тулд хиймэл амьсгал хийхдээ харамсалтай нь буруу хийсэн. Улмаар хавирга нь цөмөрч, зүрх, уушги нь дарагдаж, нурууны гэмтэлтэй болсон. Хэд хэдэн удаагийн хагалгааны дараа охин одоо эцсийн хагалгаандаа Солонгос улсад орох хэрэгтэй байгаа юм. Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн 7е ангийнх нь 49 хүүхдүүд найзынхаа хагалгааны мөнгийг босгоно гээд үсний боолт, үсний даруулга, саван, энгэрийн тэмдэг, лаа, уруул өнгөлөгч, ээмэг зүүлт, үзэгний сав хийж зарж байгаа нь үнэхээр бахархмаар. Ундралд туслахыг хүсч байгаа олон хүмүүс байгаа гэж итгэж байна. Хандивийн дансыг нь бичье. Хандивын данс:”Голомт” 2015101282 хүлээн авагч О.Ундрал" гэжээ

Мисс А.Баярцэцэг төрсөн өдрийн “бэлэг”-ээ О.Ундрал охинд өгчээ | ||
Үзсэн: 1828 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.